“Хүний биеийн анатоми “
Ийм нэртэй өнгөт зураг бүхий, 200 гаруй хуудастай ном удахгүй гарах гэж байна. Та эндээс өөрийн бие, эрхтэн тогтолцоотой нэг бүрчилэн танилцаж, түүний эд, эс ямархан болох, яаж “ажилладаг”, ямар үүрэгтэйг мэдэж болно. Хамгийн гол нь энэ номыг уншснаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар та мэдлэгтэй болох юм. Номын орчуулалцаж, редактороор ажиллаж байгаа Д.Энхзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ номын гол онцлог нь юу вэ?
-Энэ ном зөвхөн хүний биеийн эрүүл мэндийн салбарт ажиллаж, сурч буй хүмүүст тус болоод зогсохгүй олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг...