. 2012-10-16 - Хэд хоногийн өмнө
|
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ. Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв. Нар гэж ийм юм байдаг юм бий... ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-13 - Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр
|
“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.
Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай...
|
Сэтгэгдлүүд (9)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-12 - Бараг л үзэн ядалт
|
Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-12 - Илийтийн тухай
|
Хүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна Уншигчийн сээгийнээс Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав.
2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойс...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-10 - Леонардо да Винчигийн тухай зарим эргэцүүлэл
|
Леонардо агаагийн тэмдэглэлүүдийг унших их гоё байдаг. Мань эр олон түмэн сайхан санаа гаргахаас гадна, төрөл бүрийн сонирхолтой ажиглалт хийхдээ их сайн нөхөр. Байгаль, анатоми, хүний нийгэм, мал адгуус хэрхэн хоорондоо хэл амаа ололцдог гэх мэт. Харамсалтай нь, улиг болсон нисдэг тэрэгний жишээгээр мань эрийн оюуны потенциалыг үнэлдэг.
Зарим иргэд Леонардог цагаа түрүүлэн сэтгэж, нийгмээсээ бүрэн тасарсан хүн байсан гэж хэлдэг тал бий. Гэвч энэ бол буруу. Ямар ч суут хүн өөрийн цагаа түрүүлж байсан удаагүй. Уран бүтээлч өөрийн нийгмийнхээ болон он цагийн урсгалыг нь өөртөө шингээж, өөрсдийн ...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-09 - Бэттлшып УСК
|
Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.
Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнө...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-09-30 - Дизайны нууц
|
Анхнаас нь шууд хэлбэл дээр: Дизайнд (уран зургийн адил) нууц байдаггүй. Бас ямар нэгэн хууль гэж байхгүй. Дүрэм бий, амьдралын туршлага гэж бий, зөвлөгөө гэж бий, дагаж мөрдвөл илүүдэхгүй зарчим гэж бий. Бас "арван алтан дүрэм", "хамгийн том арван алдаа" гэж бий. Гэхдээ хууль, эсвэл ямар нэгэн аймшгийн далд, үе залгамжлан аймшгийн кунпу нууц гэж байхгүй.
Хэрэв дизайн урлаг байсан бол (бүү үзэгд!), эсвэл шинжлэх ухаан байсан бол (түй-түй) яагаад дизайн зөвхөн ийм байх ёстой бөгөөд, өөрөөр байж болохгүйг ярьж болох байсан. Гэвч хэлсэнчлэн: дизайн бол урлаг биш. Яриа харилцаа мэт, ямар нэгэн лог...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-09-27 - Дизайны талаарх ангиллын тухай
|
Манай ард түмэн оюуны харанхуйгаас салах хүртэл хамгийн чухал урлаг нь кино ба цирк байх болно. Ленин хэлсэн юм байх. Урлаг гэдэг, заавал ямар нэгэн хүнд зориулсан байдаг: сонсогч, үзэгч, цуглуулагч гэх мэт. Нэн ялангуяа арилжаанд чиглэсэн урлаг буюу дизайн бол тэр тусмаа. Арилжаалагч ямар нэгэн бараа санал болголоо. Бараагаа хэрхэн хурдан зарах бэ? Зах дээр зогсоод, орилж болно л. Гэвч захын арилжааны далайц нь тэс өөр. Гэтэл бараагаа түргэн зармаар байдаг. Мөн тогтмол үйлчлүүлэгч үгүй бол, ямар ч арилжаа өөдөлдөггүй. Яаж тогтмол үйлчлүүлэгчидтэй болох бэ? Бас тогтмол үйлчлүүлэгчдээс гадна, я...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-09-27 - Муу дизайнерууд ба мэдрэмж муутай захиалагчдын тухай
|
Муу дизайныг уншигч та харж байсан байж л таараа. Муу дизайныг харсан боловч, мууг нь танихгүй өнгөрөх тал илүү байдаг. Дасал болчихсон болоод тэр. Дасал болсноо дахин дахин давтаж, муухайг улам үржүүлж, "Нийслэл хот маань яасан царай муутай болоо бэ!" гэж гайхдаг. Муухай зарын самбарууд манай нийслэл хотын соёл гэж үзэж болно. Дизайнер гэж өөрийгөө нэрлэх дуртай хүний дорой гоо зүйн мэдрэмж, харааны соёл ба захиалагчийн дорой харааны соёл нэг нэгнээ дэмжин хөхүүлж байдаг.
Заримдаа (бүү үзэгд!) захиалагч маань хүүхдийнхээ тоглоомын компьютерт Фотошоп суулгаж, өөрөө зарын самбарын эхийг заваар...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-09-26 - Дизайнерын мэргэжлийн тухай
|
Уншигч та дизайнер гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харж л байсан байх. Яаг юу хийдэг юм бол. Ихэвчлэн хувцас эсгэдэг хүн гэж ойлгодог ч тохиолдол бий. Дизайн гэж мэргэжлийг тайлбарлах амархан, бас их хэцүү. Бага сага зурдаг, эсвэл бага сага лого гурилтуулдаг хүнийг ч хэлдэг тохиолдол бий. Жишээлбэл манай дизайны хүмүүсийг гайхшралд оруулах их амархан: "Таны захиалагч өөрөөс чинь ухаантай бол яах уу?" гэж асуухад л хангалттай.
Гайхшралд ордог шалтгаан нь хэд хэдэн шалтгаантай- бүгдийг нь тоочоод баршгүй юм болно. Гэвч дусал дуслаар далай хурааж байхад учиртай. Эхний шалтгаан нь дизайныг өөрөө...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|