АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-08-06 - Бурхан ганц хүслийг чинь биелүүлье гэвэл Чингис хааныг дахин төрүүлээч гэж хүснэ

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

Амьдралаа өөд татахаар олон сайхан залуу хүний нутгийн зүг хүлгийн жолоо залж байгаа. Соонгост ажиллах хугацаандаа чамгүй их зүйл сурч мэдсэн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөвөл хаана ч мөнгө олж сайхан амьдрах боломжтой юм байна шүү гэдгийг манай сэтгүүлээр дамжуулан хэлж буй энэ залууг Б.Алтангэрэл гэдэг. 

-         Солонгост очоод хэдэн жил болж байна?

-         Хоёр жил шахам болж байна. Ирэх жилийн есөн сард гэрээний хугацаа дуусна. Гэрээгээ дуусахаас өмнө нутагтаа очих санаа байгаа. Эндхийн хоол унд, цаг агаарт нь дасаж байгаа ч монголоо маш их санаж байна. Үйлдвэртээ би ганц монгол нь...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-06 - Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Насанд хүрсэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсгийг үнсэлт гэж хэлж болно. Зүгээр л хайртайгаа илэрхийлэх зүйлийг үнсэлт гэж тодорхойлох нь өрөөсгөл талтай. Үнсэлт нь бие махбодь, сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлдөг гэж сэтгэл зүйчид болон судлаачид үздэг байна.

Үнсэлт нь хэлний 17 булчин, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн. Үнсэлцэж байх явцад дээр 29 булчингаас гадна нүүрний булчин  ч давахар ажилладаг. Үнсэлтийн явцад тухайн хүмүүсийн хооронд 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцо...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-06 - Айраг хоол боловсруулах эрхтэнг сайжруулж,хоолны дуршлыг нэмэгдүүлнэ

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Зуны цагт далбагар навчтай, улаавтар иштэй ургамал уулын нартай энгэрт ургадагийг бид мэднэ. Хүүхэд байхад түүний ишийг таслан авч шимэхэд яг л исгэлэн айраг шиг амтагддаг байсансан. Тийм болохоор л түүнийг “айраг” гэж нэрлэсэн байхаа. Түүний энэ исгэлэн амт нь ишинд агуулагдах оксалын хүчилтэй холбоотой аж. Ургах явцад оксалын хүчил ишинд цугларч, өндөр концентрацтай болсон байдаг. Айргийг “шинэ залуу” дээр нь хүнсэнд хэрэглэх хэрэгтэй. Харин наймдугаар сараас хойш түүнийг хоол хүнсэнд их хэмжээгээр хэрэглэх нь зохисгүй юм байна. Учир нь ургамал хөгширч, хүчлийн хэмжээ ихсэдэг бөгөөд ялан...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-06 - Төв азийн нүүдэлчин монголчууд дэлхийн ховордож байгаа “амьтад”- ын нэг

Бичсэн: gereltuya Ангилал: Үзэл бодол

 

Түүний тухай нэг сэтгүүл дээр 40 жил үзэг жолоодсон хүн гэж бичсэн байсныг санаж байна. Гэр бүлийн харилцаа, монгол хүний ёс жудаг, ариун нандин бүхнийг авч үлдэх, хойч үедээ үлдээхийн төлөө гэр бүлийн цуврал дөрвөн ном гаргаад байгаа сэтгүүлч Дариймаатай уулзлаа.    

-         Олон олон ном хэвлэгдэн гарч байгаа. Таны хувьд гэр бүлийн цуврал ном гаргасан. Хүмүүс ном унших нь ховордсон үед олон ном нэг дор гаргах нь хэр ашигтай байдаг вэ?

-         Ашиг хонжоо харсангүй ээ. Гэр ахуйн нэвтэрхий толь хийе гэсэн санааг би олон жил бодож, материалаа цуглуулж байсан. Энэ үед монгол зах зээл...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-01 - Өнөөдөр л чамдаа би цэцэг авъя

Бичсэн: gereltuya Ангилал: Эргэцүүлэл

Хаа ч явсан сэтгэл минь гэртээ
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй
Гэнэхэн чамдаа би хайртай гэж ... бичдэг байсан цаг хэдийнэ өнгөрчээ. Өнөөдөр түүний минь төрсөн өдөр. Эр хүн гээд цэцэг авах дургүй байж билээ. Харин өнөөдөр би чамдаа юу өгөхөө, юу хэлэхээ мэдэхгүй байна. Өнгөрсөн сайхан дурсамж бүхэн аль хэдийн болоод өнгөрсөн бүхний цаанаас гэрэлтэн, инээмсэглэх дүр төрх, гэнэн ч юм шиг хэрсүү ч юм шиг үг бүр тань сэтгэлээс ургаастай. Миний хувьд тандаа өгөх хамгийн том бэлэг төрсөн өдөр бүрээр тань сайн сайхан яваагаа чамдаа хэлж, хоёр хөөрхөн үрийнхээ аз ж...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-31 - Сэтгэлийн нүд

Бичсэн: gereltuya Ангилал: Би уншлаа

Сэтгэлийн нүд

            Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг нь хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босч чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимэглэхэд өдөр хоног хурдан өнгөрнө.

            Ийнхүү сар, улирал өнгөрсөөр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-30 - Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд хөмсгөө зангидан уйтгарладаг

Бичсэн: gereltuya Ангилал: Жирэмсэн

Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд

хөмсгөө зангидан уйтгарладаг

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үгээр бид нялхасыг өлгийдөн авдаг. Орчин цагт төрснийх нь дараа хүмүүжүүлэх бус эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн мэргэжилтэн н.Энхжаргалыг урьлаа. 

-         Танай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ сулгалтын онцлог давуу тал нь юу вэ? 

-         Манай “Сэтгэлийн...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-30 - Жирэмсэн үеийн зохистой хооллолт хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Жирэмсэн үеийн зохистой хооллолт хүүхдийн

эрүүл мэндэд чухал нөлөөтэй

            Таны хооллолт эрүүл хүүхэд төрөхөд чухал үүрэгтэй. Жирэмсний үед та зөв хооллож, тэжээлэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл хэвлий дэх хүүхэд зөв хөгжиж, эрүүл төрнө. Зөв хооллолт гэдэг нь олон төрлийн, чанартай, хоол хүнсийг ойр ойрхон, бага хэмжээгээр идэхийг хэлж байгаа юм. Сүү, цагаан идээ тогмол хэрэглэх нь хүүхдийн ясны бэхжилт болон цусан хангамжийг сайжруулдаг. Хүүхэд тээж байх хугацаандаа биеийн жин сард 11,3кг-аас илүүгүй нэмэгдэх ёстой. Үүнийг хянаж жингээ хоол, хөдөлгөөнөөр зохицуулаарай.

Ж...

Сэтгэгдлүүд (11) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-30 - Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд хөмсгөө зангидан уйтгарладаг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд

хөмсгөө зангидан уйтгарладаг

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үгээр бид нялхасыг өлгийдөн авдаг. Орчин цагт төрснийх нь дараа хүмүүжүүлэх бус эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн мэргэжилтэн н.Энхжаргалыг урьлаа. 

-         Танай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ сулгалтын онцлог давуу тал нь юу вэ? 

-         Манай “Сэтгэлийн...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-07-30 - САЙН БАЙЦГААНА УУ?

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Шинэ өглөөний, шинэ өдрийн мэндийг та нартаа хүргэе. Өнөөдрөөс  өөрийнхөө амьдралын цоо шинэ байшинг чадал чинээгээрээ, шинэ тоосгоор барьнаа гээд л... Итгэлтэй байнаа. Ямартаа ч ажлаа сайн хийхээс энэ бүхэн эхлэх ёстой байх. Заримдаа итгэл алдарч байгаа ч сайн найз нөхөд, ээж аав, ах дүүгийнхээ тус дэмээр  өөрийгөө хоёр хүүхдээ аваад явнаа гэсэн итгэлийн гал сэтгэлд асч байна. Энэ галыг унтраачихалгүй, улам өөд нь болгохын тулд хичээнээ. Надад итгэл мөрөөдөл байсан. Одоо ч байгаа.
    Дашрамд сэтгүүлдээ шинэ булан нээхээр болсон. Энд тэндхийн сонин дээр блог ертөнц гээд булан харагдаад байд...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 109 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн