ЭМШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа. Тэрээр хүүхдийн эмгэг тэр тусмаа дотоод шүүрэл судлалаар дагнасан судалгаа шинжилгээ явуулж байгаа хүн юм. Тархины даралт, өсөлт хоцрох, манин байх гээд сүүлийн үед нярайн төрөлхийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын зочиноор урилаа.
- Хүүхдийн өвчлөл, тэр тусмаа төрөлхийн гажигтай байх тохиолдол хэр байгаа вэ?
- Хүүхдийн эмч гэхээр бүхий л төрлийн эмгэгийг мэдэх юм шиг санадаг. Хүүхдийн эмч нар дотроо нярай, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, уушги, зүрх судас гээд чиглэл чиглэлээрээ ажил...