АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-08-29 - Урмын үг

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Ёооё... Одоо л нэг хүн танихтайгаа боллоо гэхгүй юу... . Хэд хоног бичиг цаасныхаа доороос өндийж чадахгүй, хажуугаар нь сэтгэл санааны байнгын дарамт доор, захиралдаа загнуулж, найзууддаа зэмлүүлж, блогчид та нөхдөөсөө хүртэл найзуудыг ангилах муухайн энэ тэр гэсэн зөв шүүмж сонсоод өөрийгөө чадваргүй, чадалгүй, тэнэг, азгүй гэж баахан зүхсээр өнөөдрийг үзэв . Энэ хооронд уурлаж, бухимдаж, охиноо гомдоож, уйлуулж, өөрийнхөө ажлын бүтэмжгүй байдлыг өрөөлд гаргаж тэнэгтэв . Энэ бүхний эцэст өнөөдөр алдартай "Найз" сэдвээ бичиж дуусгалаа. Одоогийн байдлаар хоёр хүнд уншуулаад байгаа. Сайн болж, ...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-29 -

Бичсэн: gereltuya
Бороо орсоор л
Би алхсаар л
Бодол хөвөрсөөр л
Нулимс урссаар л...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-29 - Ээжийгээ уучлаарай...

Бичсэн: gereltuya
Миний хөөрхөн охин ээжийгээ уучлаарай... Өлмийд чинь сөгдөж, өөрийнхөө хийсэн болчимгүй авир, бодлогогүй үг бүрийн төлөө уучлал эрж байна. "Миний хайртай аав хэзээ ирэхийн?" гэж асуух тоолонд чинь худал хэлж, уруулаа унжуулан уйлах бүрт чинь намайг зовоолоо хэмээн загнаж байгааг минь өршөө... Дахиж ингэхгүй... Одоо л амлая. Хайртай шүү хөөрхөн охиндоо. ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-26 - Хэдэн насаар хөгширмөөр байна

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Хэдэн насаар хөгширмөөр байна. Хүнд жаахан хүүхэд гэж хэлүүлэхээс залхаж байна. Өнөөдөр шинэ ажлын гэрээ хийхээр очсон чинь хэдэн хүн хүлээн авч уулзлаа. Зарим нь хэтэрхий жаахан хүүхэд байна гээд хоорондоо яриад байсан. Харин ганц хоёр хүн нас хамаагүй, чадвартай байх нь чухал гэсэн байр суурьтай байлаа. Ажлынхаа хажуугаар хийж болмоор аятайхан ажил гээд баярлаж байсан юмсан. Анх уулзахад хүмүүс нь хамтарч нэг баг болоход болохгүй гэх юм алга гээд л бичсэн, хэвлүүлсэн, засаж, залруулсан юмыг маань хараад хэлж байсансан. Гэхдээ яах вэ. Есөн сарын нэгнээс өмнө хариу өгнө гэсэн. Хүлээж л байхаас...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-26 - Нэг л гуниглангуй

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Нэг л гуниглангуй өдрүүд ар араасаа хөвөрч

Нэхэл хатуу хорвоод жиндэж явнаа, хань чинь

Намар намрын бороонд шүхэр ч үгүй алхахдаа

Нөмөр нөөлгийг чинь үгүйлж санааширч явнаа, би чинь

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-25 - Та нөхдийн санал....

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Сэтгүүлийн есдүгээр сарын нэгний дугаарт найз нарын талаар нэг юм оруулах санаатай үзээд л байна. Харин сая хийсэн редакцийн хурлаар найз нөхдийг ангилаад үзвэл сонирхолтой юм биш үү гэсэн нэг хүний үг дэмжигдэв. Тэгээд л та нөхдийн саналыг авахаар хандаж байна.
Жинхэнэ Багын Арван жилийн Оюутан цагийн Айл хөршийн Архины, шоуны Гэр бүлийн  Ажлын гэх мэтчилэн ангилах юм. Санаа, оноо байвал хэлж өгөөрөй. Бодоод бодоод үүнээс өөр ангилал олж чаддаггүй ээ... ...
Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-22 - Сэргээш...

Бичсэн: gereltuya
Бүрхэг, бүүдгэрхэн шинэ өдөр эхэллээ. Ойрдоо сэтгэл санаа гэж авах юмгүй хэцүү байгаа болохоор ганц нэг найзаа уруу татаад ээж хад руу явахаар зэхээд л байж байна.  Хүн аргаа барахаараа бурхан номонд шүжиглэж,  гандан хийд эргэж , ном судар уншуулдаг байхаа... Гэхдээ саяхан нэг лам дээр очоод нэлээд зүйл асуусан яагаад ч юм зөв хэлээд байх шиг санагдсан. Санагдсан бишээ... Би бүр жинхэнээсээ итгэсэн. Агаар салхи амьсгалангаа ээж хад яваад ирнээ. Өнөөдөр лусын буулттай сайн өдөр гэсэн. Ямар ч байсан навс унаад байгаа сэтгэлээ жаахан тордохгүй бол нэг л өдөр өндийж чадахгүй юм шиг сангдаад байна...
Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-20 - Яаж ч хичэгээд...

Бичсэн: gereltuya
Яаж ч хичээгээд болохгүй байна... Жаргалтай царай гаргаж зөндөө инээлээ... Одоо хангалттай... Яаж ч хичээгээд ажил бүтэхгүй байна... Бас л хангалттай...  Тэвчээртэй хүн болох гэж байдгаараа гүрийлээ... Одоо дахиад чадахгүй... Ганцаардаж байна, гадаа бороо орсоор л байна... Сэмэрч барагдахгүй сэтгэлийнхээ талд чинийхээ хайраар гоёж явсанаа санаж байна... Уйлмаар байна, ууж идээд ухаан санаагаа алдмаар байна......
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-20 - Зүүд

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

 

Шөнийн талд солонго татуулан байж зүүдэллээ

Шүүдрийн дуслаар хөлөө норгон хамтдаа алхаж зүүдэллээ

Шүхэрлэн орох цасан дунд дуулж хамт зүүдэллээ

Шаналан энэлэх сэтгэлээ холоо үдэж зүүдэллээ

Нарны ханхүү болоод намайг авна гэж зүүдэллээ

Навчны шүүдрээр цай чанаж зүүдэллээ

Нэг л өдрийг хамдаа өнгөрөөе тэгэх үү гэж асууж зүүдэллээ

Нар тусч, гэгээ ороход ганцаар сэрж уйллаа...

 

Болор мөнгөн оддын дунд хамт аялж зүүдэллээ

Борхон хөөрхөн үрсээ хөтлөж явна гэж зүүдэллээ

Бодлын мананг хөөж гэртээ ирлээ гэж зүүдэллээ

Би чамдаа хайртай гэж дахиад хэлж байна гэж зүүдэллээ

            Өвгө...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-08-18 - Ийм байж

Бичсэн: gereltuya Ангилал: Шүлэг

Ийм байж

Үүлэн чөлөөний нар над дээр туссан нь чи минь байж

Үйл үйлийн хорвоод уйлж суух нь заяа байж

Үнэн худлын зааг дээр хайраар нөмөрсөн нь чи минь байж

Үхэж чадахгүй тарчлах нь миний хувь тавилан байж

            Саран наран хоёроос чи минь илүү гэрэлтэй байж

            Санаж бэтгэрэхийн заяанд сөгдөж суух нь тавилан байж

            Сэрүүн зүүд шиг амьдралд сэтгэлд ойр нь чи минь байж

            Сэлбийн голын урсгал шиг ширгэх хувь минийх байж

Найр наадмын хойморт ханисан суусан нь чи минь байж

Намрын хүйтэн салхинд жиндэж суух нь би байж

Насны энгээр дэлбээлсэн цэцэг нь гэв...

Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 107 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн