АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-09-09 - Танд орон сууцны зээл хэрэгтэй байна уу?

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

Банк

Голомт

ХААН

Худалдаа хөгжлийн

Хас

Зоос

Анод

Зээлийн хэмжээ

1,0-120 ася төгрөг

Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй буюу 100 сая хү...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-08 - Хурал...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Мэдэхгүй ээ... Намайг ажилд ороход л Даваа гарагийн 10:30-аас хурал хийдэг уламжлал энэ байгууллагад байсан. Өнөөдөр ээлжит хурал их л ширүүхэн боллоо. Ажилд орсноос хойш анх удаагаа хурал дээр хүн загнуулж уйлж байхыг харав. Бас хүн өөрийгөө хамгаалахын тулд нүүр нь улайлгүй худлаа ярьж чаддагийг үзлээ... Би ч яах вэ, өөрт ногдсон ажлаа цагт багтаагаад яаж ийж байгаад өгсөн болохоор айх юмгүй тайвал л байлаа. Гэтэл, хамгийн түрүүн миний нэрийг цохож байгаад.... Ёооё. Ёстой үзээгүйгээ үзнэ гэдэг байхаа... Өнгөрсөн пүрэв гаригт хариуцаж авсан материалуудаа эх бэлтгэлд өгчихсөн байхад хугацаа хо...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-08 - Фермерийн аж ахуй талбайн соёлоос эхэлдэг

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Тун удахгүй Хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ой болно. Энэ удаагийхаа зочны хойморт ХААИС-ийн, Агробиологийн сургуулийн Таримал судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Батболдтой эрчимжсэн фермерийн аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.  

-          Хөдөө аж ахуйн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчний төвшин ямар байна?

-          Хөдөө аж ахуйн боловсон хүчин жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин төгсөж байгаа мэргэжилтнүүдэд ажлын байр хомс. Гэхдээ газар тариалан, агрономийн чиглэлээр төгсч байгаа оюутнуудын ажлын байр сүүлийн үед э...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-08 - Ц.Хулан:Үеийнхэн маань өөртөө тодорхой зорилго тавьдаггүй нь анзаарагддаг

Бичсэн: gereltuya

 

Одоогоос арваад жилийн өмнө Монголын үндэсний телевизээр жижигхэн охин англи хэлийг ус цас шиг сурчихсан, хүүхдүүдэд зааж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Харин одоо тэрээр БНХАУ-ын Шанхай хотод хятад хэлний сургуульд сурч байгаа ажээ. Зуныхаа амралыг дуусгаад сургуульдаа явахынх нь өмнөхөн түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-         Телевизийн цуврал хичээл зааж байх үедээ хэдэн настай байв? Хүүхэд хүүхэдтэйгээ ажиллахад амаргүй байсан байх...

-         Одоогоос 11 жилийн өмнө арван настай жаахан охин өөрөөсөө дөрөв дүү зургаан настангуудад хичээл зааж байсан. Тэдэнд хичээл зааж бай...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-08 - Жилдээ нэг удаа эх орондоо ирж эрч хүч авдаг

Бичсэн: gereltuya

Гадны олон оронд монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Тэндэх амьдралдаа сэтгэл ханаж, дасаад явах нэгэн байхад сэтгэлдээ үргэлж эх орноо тээж, хааяахан хүний газар илүү үзэгдэж, адлуулахдаа гуньж гутралгүй би Монгол хүн, хэн болохоо заавал харуулна гэж өөдрөг алхах хүн ч олон бий. Хэдийгээр Япон улсын иргэнтэй гэр бүл болж хоёр хүүхдийн ээж болсон ч “Миний хоёр хүү монголын иргэн болоосой” гэж ярих энэ бүсгүйг Б.Үүлэнсолонго гэдэг. Түүнтэй дэлхийн энхийн их наадамд сайн дурын идэвхтэнээр оролцохоор ирээд байхад нь уулзаж ярилцлаа.     

-         Гадаад гарч байгаа олон хүмүүс тэндээ бүр мөсөн...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-03 - Өчигдөр орой

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Эгч маань намайг хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж байгаарай гэж зөвлөсөн юм л даа. Тэгээд л өчигдөр орой охинтойгоо баахан ярьж хэвтлээ.
- Миний охин өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийв?
- Зураг зурсан. Эмээг байшингийхаа гадаа цэцэг услаж байгаагаар, өөрийгө хөмт зогсож байгаагаар зурсан.
- Өвөө дүү хоёрыгоо зураагүй юмуу?
- Тэр хоёрыг гэртээ байгаа гээд байшингаа л зурсан.
- Аан. Ямар хоол идэв?
- Будаатай хуурга, буцалсан ус, боов идсэн.
- Танай ангийхан өндөр болж уу?
- Хамгийн өндөр нь Санчир
- Чи ангийнхаа хөвгүүдтэй тоглодог уу?
- Үгүй, тэд нар чинь муухай
- Яагаад?
- У...
Сэтгэгдлүүд (8) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-01 - Уртаас урт... Гэхдээ уншуулмаар байна "Найз"

Бичсэн: gereltuya

Найз гэж хэн бэ?

Өнгөрсөн өдрүүдэд хангалттай ганцаардлаа. Ганцаардлын тухай бодсон бодол минь аажмаар найз, нөхөрлөлийн тухай эргэцүүлэхэд хүргэв. Бодоод байхад би тийм ч олон найзтай биш юмаа. Гэсэн ч жаргалтай дурсамжууд маань найз, нөхөдтэй ямар нэг сэжмээр холбоотой байдаг.

Ер нь найз гэж хэн бэ? Яагаад бид олны дундаас хэн нэгнийг найзаа гэж дотночлон үздэг юм болоо? Итгэж нөхөрлөсөн болгон найз мөн үү? эсвэл нууцлаг бүхнээ хуваалцдаг дотны хэн нэгэн бидний жинхэнэ найз уу? Энэ асуулт тэр болгон яригдаад байдаггүй “Найз” гэсэн сэдвийг тогтож ярихад хүргэлээ.

  Найз, нөхөрлөл гэдэг хү...

Сэтгэгдлүүд (18) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-01 - П.Шагдарсүрэн: Халхын голын дайн тусгаар тогтнолын төлөөх ариун дурсамж мөн

Бичсэн: gereltuya

 


Нас сүүдэр 90 гарсан энэ буурай одоогоос 70 шахам жилийн өмнө 21 настайдаа эх орон, элгэн садныхаа төлөө нойр хоолгүй байлдаж явсан. Халхын голын дайн, хамтран зүтгэж явсан нөхөд, түүхэн хуудаснаа үлдсэн тэр он жилүүдийг дурсахдаа нүүрэнд нь залуугийн жавхаа тодорч, инээмсэглэн сууж, эгээ л цэл залуу цэргийн дарга шигээ цогтой харагдана. 

-         Энэ зургийг хэзээ авахуулсан, ямар учиртай зураг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье.

-         Би 1939 онд Халхын голд Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар  хорооны штабын дарга байхдаа зөвлөлтийн сургагч М.Солодовников гэдэг хүнтэй хамт ...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-01 - Мөрөөдөлд хүргэх хамгийн сайн машин бол хичээл зүтгэл

Бичсэн: gereltuya

 

Монголын анхны реалити шоу “Миний гэр” тухайн үедээ үзэгчдээс магтаал, зэмлэл аль алиныг нь хүлээж байсан. Гурван жилийн өмнө энэ шоунд оролцож, өөрийгөө бага ч болов олонд таниулж чадсан н.Амараатай уулзаж яриа өрнүүллээ.

-          Өөрийн тань хувьд “Миний гэр” реалити шоунаас юу олж авсан бэ?

-          Одоогоос гурван жилийн өмнө энэ шоунд оролцсон. Хүн цаг үргэлж өөрчлөгдөж байдаг гэж би боддог. Миний гэрийн Амараа одоо нэлээд өөрчлөгдсөн. Тодорхой хэмжээгээр үзэл бодол төлөвшсөн. Энэ шоунаас, туйлын сайн, эсвэл туйлын муу хүн гэж байдаггүй гэсэн дүгнэлттэй гарсан. Дөрвөн сарын ту...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-01 - Хазчихмаар, базчихмаар...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Ээждээ үнсүүлж, аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа...
Өнөөдөр охиноо цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирлээ. Хөөрхөн охидууд, хөвгүүд ээждээ, аавдаа хөтлүүлээд, тэврүүлээд ирцэгээжээ... Яг л цэцэг шиг... Бүр барьж аваад хазчихмаар, базчихмаар... Эгдүүтэйгий нь яана... Аав, ээжийнхээ хормойноос зүүгдээд үлдэхгүй ээ гэж уйлахыг нь яана. Харин манай охин дажгүй ээ... Бүр ой хоёр сартайгаасаа цэцэрлэгээр явчихсан "аниа" юм болохоороо "Ээж хурдан яв" гэж бараг хөөх дөхөв.  Ухаантай шүү миний "муухай" охин....
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 106 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн