АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-09-20 - Яг л эцсийн зогсоол шиг...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Би яг л эцсийн зогсоол шиг. Хөл үймээнтэй хорвоогоос тасарч, хажуугаар өнгөрөх шинэ замын сүрд дарагдсан хуучин замын хажууд байх автобусны буудал шиг. Хаа нэгтэйгээс хүү нь ирэхэд ээж нь тосож үнсэх тэр агшныг амьгүй ч харж баясдаг, алсын замд явах гэж байгаа нэгнийг үдэн хамтдаа уйтгарладаг будаг нь халцарсан хуучны тэр зогсоол шиг...  Яг ийм л мэдрэмж...

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-17 - Намрын дунд сарын 17

Бичсэн: gereltuya
... Он цаг дэндүү хурдан өнгөрчээ... Дахиад л гуниг... Гуниглахгүй ээ...  Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17. Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ... гээд л дуулаад, хуурдаад л сайхаан, сайхан. Гал голмтоо бадрааж байгаа бүх хосууддаа сайныг ерөөе...   НАМРЫН ДУНД САРЫН АРВАН ДОЛООН
 
 Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
 Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
 Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
 Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
 Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
 Арван тавны...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - Цөөн хүн ашгийг нь хүртэх үйл ажиллагааг дэмжихгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжиж байгаа. “Тогтвортой амьжиргаа” төслийн нэгдүгээр шат 2002-2007 онд хэрэгжиж, энэ оноос эхлэн бүх аймаг сумдад дараагийн шат хэрэгжиж эхлээд байна. Энэ төслийн зорилго, баримтлах зарчим, хэрэгжсэний дараах үр дүнгийн талаар төслийн захирал А.Хашцэцэгтэй уулзаж яриллаа. 

-         “Тогтвортой амьжиргаа-1” төслийн үр дүн нь?

-         Манай төслийн эцсийн үр дүн нь тухайн орон нутагт нь очоод үзэхэд нүдэнд харагдахуйц байдаг. Зарим төслүүд нэг зүйл хийгээд тэрнийхээ талаар маш сайн их мөнгө хаяж рекламддаг, харин...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - Хүн болгон өстөн мэт харагдаж байлаа

Бичсэн: gereltuya

Энэ оны долдугаар сард Их аврага Д.Дагвадоржийн дэвжээний багш Такасаго “Эцэг хүн ч гэсэн уйлдаг юм шүү”  номоо худалдаанд гаргасан бол  Их аварга Асашёрюү “Ёкозуна Асашёрү” гэдэг номоо есдүгээр сарын 2-нд Япон даяар худалдаанд гаргалаа. Өнгөрсөн жилийн тойргийн барилдаанаас чөлөө авсан үедээ эх орондоо хөл бөмбөг тоглоод явж байна гэж буруутгагдан, хоёр башё дараалан барилдах эрхээ хасуулж байх тэр үеийн сэтгэлийн дарамт, шаналал, зорилго гээд олон зүйлийн тухай номондоо өгүүлжээ.

“Араас нэгд нэгэнгүй мөшгих хэвлэл мэдээлэлийнхэн зэрэг хүнд дарамттай мөчид хүн бүхэн өстөн шиг харагдаж бай...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-15 - “Taspo” картгүй бол тамхи авч чадахгүй

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Японы ямар ч ресторанд орсон үйлчлэгч нь угтан авч - Та тамхи татах хэсэгт орох уу? эсвэл татдаггүй юу? гэж заавал. Метро, өртөө, буудал, үзвэр үйлчилгээний газар ер нь хаа ч гэсэн тусгай тамхи татах хэсэгтэй. Зарим дэлгүүр, кофены газарт тамхи татахыг хориглосон байдаг. Сарын  сүүлчийн өдрийг тамхигүй өдөр болгодог баар, ресторанууд ч бий. 1900-аад оны эхээр тамхинаас болж гал түймэр гарах нь их байснаас Японд тамхи хаа сайгүй татахыг зөвшөөрөхгүй, харин зориулалтын газар бий болгож эхэлсэн юм. Эмнэлэг, онгоцны буудал зэрэг томоохон байгууламжад тусгай жижиг шилэн өрөөнд орж тамхи татах ёс...
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-12 - ав адилхан хүн...

Бичсэн: gereltuya

Ширээний ард суугаад, компъютер ширтчихээрээ чи хүнийг зарцлах эрхтэй болчихдог юм уу? Бүр үнэн голоосоо дургүй хүрчихлээ... Сэтгүүлч, борлуулагч хоёр ав адилхан хүн... Ажил үүргийн хуваарь нь өөр, нэг нь гадуур гарч хүмүүст сэтгүүл түгээдэг, харин нөгөөх нь түүн дээр гарах материалыг бичдэг. Тэглээ гээд үйлчилгээний ажилтнаа нохойд барьдаг мод шиг цай, кофе, хуушуурандаа гүйлгээд байхаар дургүй хүрээд байна. Таван сэтгүүлчийн өдрийн хоолыг хоёр удаа гарч авчраад л... Яахав тэр хүн нэг их юм бодоогүй байх. Харин надад утгагүй тэнэг санагдсан. Борлуулагчид биш харин манай сэтгүүлчдэд. Үүнээс бо...

Сэтгэгдлүүд (14) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-12 - Хүү

Бичсэн: gereltuya
            Хүү минь ирж яваа гэнэ. Би гэдэг амьтан сургийг нь сонсоод баярлаад, хөл газар хүрэхгүй өглөөжин дэвхэцлээ. Хоёр ой зургаан сартай хүү минь эмээ, өвөөтэйгөө Багануурт амьдардаг юм. Хоёр зулзагатайгаа хамтдаа баймаар л байна. Даанч ажилаа яах уу, хүү, охин хоёроо яах уу гээд асуудал их юм. Сая есөн сарын нэгэнд хүү маань цэцэрлэгт орсон. Мундаг том эр болсон байх даа...
        Санаад байнаа, түүнийгээ... Хамтдаа халуун бүлээрээ дөрвүүлээ өнгөрүүлсэн мөч бүхнийг санаж байна. Хайртай хүмүүстэйгээ, халуун ам бүлээрээ сайхан байсан. Охин минь дүүгээ ирэх сургаар цэцэрлэгээсээ чөлөө а...
Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-11 - Нэг иймэрхүү...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

https://batdemberel.blogmn.net/16004/?#c31982, https://yukisan.blogmn.net/16024/ бичлэгүүдийг уншлаа л даа. Монголоороо, сайхан бичих, ярих гэдгийг дэмжиж байна. Гэхдээ яг блогийн хүрээнд хэрэлэгдэж байгаа үгнүүд, тухайн бичиж байгаа зүйлтэйгээ холбогдоод ч тэгдэг юм уу надад таалагддаг. Би л лав унших дуртай. Тэгээд бичлэгүүд дээр ихэвчлэн харагддаг үгнүүдийг “хөрвүүлсэн” чинь нэг иймэрхүү юм болж байна. Би эхнийх нь хувилбараар унших дуртай. Харин сүүлийнх нь сонин, сэтгүүл, албан бичгийн хэлэнд таарна.  

 

Тэгдийн – тэгдэг юм  

Байгаам – байгаа юм

Устагацым шиг – устагачихсан юм шиг

Т...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-10 - Нэг л их ...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л
Өөрийнхөө өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаагаа эргээд бодсон чинь ийм дүгнэлт хийхэд хүрлээ...  Нэг л ажилтай хүн. Блог ч уншиж чадахгүй... Нэг л их ууртай хүн. Хүн яриад байхад инээдэг ч үгүй. Нэг л юм бодсон хүн. Гарсан үр дүн байдаггүй. Нэг л их... Бүүр уур хүрчихлээ. Өнөөдрөөс эхлээд өөрөө өөртөө жинхэнэ утгаар нь цаг гарганаа... Өдөр хоног урсаад л байдаг. Би гэдэг хүн яг нэг замаар шогшсоор өтөлж үхэх байхаа... Амьдралын хэмнэлээ арай өөрчлөхгүй бол... Энэ долоо хоногт ажлын ачаалал бага байгаа ч суудлаасаа ховхорч чадахгүй байхыг бодоход миний муугийнх байх даа... Гараад хаашаа ч явахын...
Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-09-09 - Байрны эрэлт хэрэгцээ энэ үед улам ихэсдэг

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

 

Намар есөн сараас эхлээд  хотын хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ үеэр олон барилгын компаниуд шинээр барьсан орон сууцаа ашиглалтад өгдөг бол нэг хэсэг хүмүүс хөл ихтэй цагийг ашиглан байраа зарах, байр авах хүсэлтэй байдаг. Оюутан, сурагчид цуглаж, хөдөөнөөс хотыг зорих нүүдэл, түүнийг дагасан орон сууцны эрэлт ч ихэсдэг.  Хэрвээ та ямар нэгэн байр худалдан авахаар төлөвлөөд, банкны зээл хөөцөлдөх гэж  олон банкаар явж цагаа үрэлгүй доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

 

Зарим банк орон сууцны зээлээ түр зогсоожээ

 

            Капитрон, Монгол шуудан, Хадгаламж банкууд тодорхойгүй хуг...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 105 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн