Одоогийн хүүхэд хүнээ байж, компъютер тоглохоос өөр юм мэдэхгүй гэх үгс томчуудын амнаас их унадаг. Харин арван хоёрхон насандаа өөрийн гэсэн цуглуулгатай болж, өмнөө олон олон зорилго тавьсан нэгэн хүүтэй уулзлаа. Б.Өлзийхутаг энэ сард өөрийн бие даасан “Миний төрсөн жил- Дэлхийн шууданд” нэртэй марк, дугтуйн үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрээр одоо хятад хэлний Үйцай сургуулийн долдугаар ангид суралцдаг юм.
- Яагаад марк цуглуулах болсон бэ?
- Би өөрөө хулгана жилд төрсөн. Тэгээд төрсөн жилийнхээ зурагтай маркыг 2005 оноос эхлэн цуглуулж, 2008 онд Монголын Филателийн...