Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу
Гадаад байгаа монголчуудын тухай
Нэг найз маань Чех рүү гарах гээд бараг жил шахам хөөцөлдөж байгаа юм. “Энэ сард багтаад урилга ирчихвэл явна аа” гэсээр саяхан ажил дээр ирлээ. Багш мэргэжилтэй, боломжийн ажилтай, бас ч гэж бие хаа, царай зүсээр хүнд гологдоод байхгүй мөртлөө гадагшаа л бол хаашаа ч хамаагүй гарна гэх нь ...... сонин. Ардаа татлаа, түтлээ байх биш яв, яв гэж дэмжих хүн олон. Боломжийн цалинтай ажлаа хаяад, бүхэл бүтэн гурван жил хүний нутагт хар, бор ажил хийх юу нь сайхан байх билээ гэж би дотроо боддог. Тэгээд ч дөнгөж 25 хүрч яваа...