Саяхан эгчийн маань төрсөн өдөр боллоо. “Нэг их баяртай ч байгаа юм шиг, бас гунигтай ч юм шиг. Нээрээ нэг л мэдэхэд гуч хүрчихэж. Хөгширчихсөн ч юм шиг, яагаа ч залуугаараа ч юм шиг” гэж ярьж байлаа. Гучин насны босгыг алхаж байгаа залууст ямар баяр, гуниг төрдөг юм бол? Уншигч та ч гэсэн гучин насыг дайраад өнгөрсөн, эсвэл гуч хүрээгүй, тэр үед тийм зүйлийг хийчихсэн байна даа гэсэн зорилго тавьж байгаа залуу, дөнгөж гуч шүргэж яваа хүрч нэгэн ч байж ч болох юм.
Гучин настнуудын амьдралд бусдаас арай л содон сонин зүйл бий. Бид 1978 он буюу социализмын үед мэндэлсэн. Бүгд а...