АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2008-11-12 - Тус, дэм

Бичсэн: gereltuya Ангилал: HELP...
Таны тусалсан хүн өөрийг тань гомдоож байсан уу? эсвэл Өөрт тань тусалсан хэн нэгнийг та гомдоож байсан уу? Яагаад?
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-11 - Өөрийгөө хайгаад үзээрэй...

Бичсэн: gereltuya Ангилал: Зүгээр л

Google дээр өөрийнхөө нэрийг оруулаад хайгаад үзсэн чинь үр лүн нь нэг иймэрхүү. Бүгдээрээ биш л дээ... Хаа сайгүй, талаар нэг тарчихсан байдаг байгаа, хэдэн бичлэг маань...
http://www.orloo.info/readfull/life/3650-gadaadad-baigaa-mobgolchuud

http://gesumn.blog.gogo.mn/

http://www.mglclub.com/?mid=forum1&page=3&comment_srl=562728&listStyle=webzine&document_srl=692928

http://www.burhanhaldun.mn/index.php?view=article&catid=1%3A2008-03-25-04-22-37&id=595%3A---v------&option=com_content&Itemid=15

http://mongolhuraldai.org/index.php?option=com_content&task=view&id=354&Itemid=80

http://news....

Сэтгэгдлүүд (7) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-10 - Тав тухтай унтлагын өрөө

Бичсэн: gereltuya Ангилал: Зөвлөгөө

 

Унтлагын өрөө

Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрөөдөг. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг тул фэнг шуйд энэ өрөөг их анхаардаг ажээ. Сүүлийн үед фенг шуйн ойлголтууд амьдралд өргөнөөр нэвтэрч хүмүүс ч түүнийг дагах болсон. Энэ удаагийнхаа “Тухтай амьдрал” булангаар унтлагын өрөөний интерьер болон фенг шуйн зөвлөгөөг хүргэе.

 

Унтлагын өрөөний фенг шуй

1.       Унтлагын өрөө тэгш өнцөгт болон дөрвөлжин хэлбэртэй байвал тохиромжтой. Ийм хэлбэрийн өрөөнд энерги чөлөөтэй нэвтэрдэг.

2.       Унтлагын өрөө ганц хаалгатай байвал сайн.

3.       Нарны гэрэл цонхоор орон дээр шууд тусах...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-10 - Бидний үед уран бүтээл хийдэг байлаа. Одоо үйлдвэрлэл явагдаж байна

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа гэхээр жүжигчин Мягмарыг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр 15 настайдаа урлагийн амьдралд хөл тавьж олон сайхан дүр бүтээжээ.

Энэ эрхэмтэй залуу нас, уран бүтээлийнх тухай дурсамжийг хуваалцъя хэмээн зорьж очсон ч бидний яриа өнөөдрийн театр, кино урлагийн тухай яриагаар үргэлжилсэн юм. Хүүхэд залуучуудын театраас жүжигчин болох гараагаа эхэлсэн тэрээр өдгөө өсч өндийсөн театрынхаа тухай ярих бүртээ хоолой нь зангирч, нулимсаа барьж ядаж байлаа.    

-          Сайн байна уу, та? СУИС-даа багшилж байна уу?

-          Сайн. Санаа байгаад хүчрэхээ болил...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-05 -

Бичсэн: AmonRa Ангилал: Өдрийн тэмдэглэл
магадгуй энэ бүгд стрэсс байх.
Амэрикчүүд тэгж байж сонин үг зохиохдоо мастэр юм- оддын дайн гээд л...
энэ удаад стрэсс гэдэг үгэнд нь итгэх нь ч хаашаа юм, автагдах шахав. маш их ууж, сонин сонин болж бүжиглэв.
магадгуй энэ хөгшин европчуудын нөлөөнд орж байгаа байх- дагаад өтлөөд. яах ч аргаггуй нийгмийг хүн дагаж, нөлөөнд нь ордгоос хойш.
өөр хот, өөр орон харж, нүд хужирлах журмаар кельн гэдэг хот оров. сонин л юм. бөөн залуучуудтай, гое газар байна

та нараар сонин юу байна?
...
Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-04 - Манжууд бидний язгуур соёлыг гутааж, үндэсний хувцасыг өөрчилсөн

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

 

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-д зохиогдсон загварын шоунд манай загвар зохион бүтээгчид оролцоод ирсэн аж.  “Монгол костюмс”  төвийн дизайнер Э.Баярзултай үндэсний хувцасны талаар ярилцлаа.   

 

-          Нэг үеэ бодвол манайхан хувцаслалтдаа их анхаардаг болжээ. Харин үндэсний хувцасны хэрэглээ бага, түүнийхээ талаар судалдаг хүн ч ховор байх шиг…

-          Үндэсний хувцас гэдэг тухайн цаг үеийнхээ түүхийг өгүүлж байдаг соёлын үнэт өв юм. “Монгол костюмс” төв   монгол хувцсны түүх соёл, билэгдэл хүндэтгэлийг  хойч үедээ бага ч болов таниулах зорилгоор  үндэсний хувцасны анхны хувийн му...

Сэтгэгдлүүд (4) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-04 - Энэ биеийнхээ цусыг есөн удаа юүлсэн

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

Олон хүүхдийг эхийн цагаан сүүгээрээ хүн болгосон энэ буурай өнөөдөр хүүхдүүдээ хүрээд ирээсэй гээд л харуулдаж, сургийг нь тавьж сууна. Хөвсгөлийн, Зүүнхараагийн зургаан хүүхэдтэйгээ уулчихаад үхвэл гомдох юм алга гэж яриад уйлж байлаа. Өөрөө дөрвөн хүүхэд төрүүлж, мөн дөрвөн гурван ихрийг сүүгээрээ хүн болгосон Б.Оюунчимэг 1993 онд “Монголын гайхамшиг”-аар шалгарч байжээ. Яслийн нэг ангийн 30 гаруй хүүхдийг хөхүүлж, элэгний өвчтэй олон хүнийг цагаан сүүгээрээ хөл дээр нь босгож, 40 гаруй литр цусаа хэн нэгнийг амьдруулахын төлөө өгнө гэдэг хамгийн агуу өгөөмөр сэтгэл.

-          Яслийн н...

Сэтгэгдлүүд (6) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-03 - Монгол цагдаа...

Бичсэн: gereltuya Ангилал: HELP...
Ирэх долоо хоногт цагдаа нарын тухай нийтлэл бичихээр шийдлээ. Цагдаа нарыг хэрхэн үнэлдэг вэ? Тэд үнэхээр ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө ажиллаж чаддаг уу? Цагдааг гурван сарын зурсээр бэлтгэж байгаа нь зөв үү? Цагдаа нар итгэл хүлээхээр ажилладаг уу? Эрийн муу цагдаа гэдэгтэй санал нийлэх үү? Айж сандарсан үелээ цагдааг хамгийн түрүүн санадаг хэрнээ эргээд тэднийг адлаад байдаг нь зөв үү? Олон зүйлийг эргэцүүлж байж энэ нийтлэлийг бичих нь зөв болов уу. Надтай санал бодлоо хуваалцаарай....
Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-11-03 - Д.Сайнбаяр: XXI зуун бол Монголчуудын хөгжил дэвшлийн зуун

Бичсэн: gereltuya Ангилал: Ярилцлага

NTV телевизийн Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга Д.Сайнбаярыг энэ дугаарын зочиноор урьлаа. 

-          “Global CEO” нэвтрүүлгийн дараагаас та телевизэд ажиллах болсон. Яагаад ийм сонголт хийв?

-          - Олон компани надад ажлын санал тавьсан. Гэхдээ би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад үзье гэж шийдсэн. Медиа салбар бол нийгмийн хөгжлөөс нэг шатаар өмнө явдаг салбар. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлж, хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүчтэй зэвсэг. Харин манай салбар ингэж чадаж байгаа юу үгүй юу? Баруунд хамгийн чадварлаг, хамгийн өндөр цалинтай хүмүүс телевизэд ажиллада...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2008-10-30 - лайтай аан

Бичсэн: director Ангилал: Зүгээр л

Анх валентины өдөр манай ажлын анд Тогтохоо: -Энийг сонс доо гээл Уска бид 2-т сонсгож билээ. Нэгэн site дээр энэ дууг чухам л сайхан, сонсчуул хэзээ ч харамсахгүй шүү энэ тэр гээл баахан юм бичсэн байсан. Тэгээл сонслоо.... У-ааа нээх сүрхий магтаал байсан юу нь тийм сайхан байгаан гээл тоохгүй өнгөрсийн. Өө харин 1 мэдсэн чинь дагаал дуулдаг, клипийг нь үзээл сууж байдаг болчжээ. Нээрээ тоё  дуу шүү. За тэгээд нүдээ аньж байгаад лаа асааж байгаад хайртай хүнээ бодоод сонсоорой. заза донгосох ч яахав. Зүгээр л сонсоод үз.

...
Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Хуудас: 101 » Нийт: 126
Өмнөх | Дараагийн