. 2012-11-15 - Алдсанаа нөхөв
|
Нэг мэдтэл, өмнө бичиж байсан бичлэг маань алга болчихож... Нэмдэг хэрэг ээ. Энэ бол гоё зоос. Урласан хүмүүс нь миний энэ блогоор эргэж тойрно гэж юу байхав. Гэлээ ч баяр хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе!
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-11-13 - Унагасан хөшөөний эсрэг тэмцэл
|
Большевизмын богоон Хаант Оросын голыг нь тасдах, голомтыг нь самрах, улстөрийн тогтворгүй байдлыг урт удаан хугацаагаар үргэлжлүүлэх тусгай даалгавар өвөртөлсөн хэсэг болыиевикууд Швейцараас мордов. Толгойлогч нь Владимир Ильич байлаа. Тэднийг замаас нь Германы жанжин штабын тусгай албаныхан тосон авч дөрвөн вагонд хуваан оруулж гурвыг нь лацаар ломбоджээ. Оросын хилээр шууд нэвтрэх транзит вагон ингэж бэлэн болов. Энд
Сонин уншихаар марзан санагддаг хэвээр. Заримдаг судлаачид, хуурамч түүхчид, дуураймал хагас ухас гадаад хэлтнүүд... Ер нь эрх чөлөөт оронд цензургүй байдал хамгийн чухал,...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-11-12 - An expected Briefing
|
Нэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ.
Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав. Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог.
Харин Монголд аялж байсан жуу...
|
Сэтгэгдлүүд (0)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-11-10 - World War Z
|
Ямар гоё, дажгүй зомбонууд бэ. Яг л Left4Dead 2 тоглоомын зонбо л гэсэн үг. Киног бол ингэж хийж байх хэрэгтэй- тархи толгойг эхэлж зууван, дараа нь дөрвөлжин, дараа нь гурвалжин болгож, харин нүдийг бөв бөөрөнхий хэвээр үлдээж байх жишээтэй.
|
Сэтгэгдлүүд (5)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-11-02 - Зураг
. 2012-11-01 - Мөнгө хийцгээе! (баримтат кино)
|
Цөмийн хог хаягдлын эсрэг тэмцэгч журмын нөхдийн хамт ашгүй нэг Мөнгө Хийцгээе! баримтат киног орчуулж дуусав. Уг баримтат кино нь даяарчлал, гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалт, хувьчлал гэх мэт, анх харахад өөр хоорондоо холбоогүй юм шиг олон сонирхолтой сэдэв хөнддөг. Гэвч тэд бүгд өөр хоорондоо холбоотой. Уялдаа холбоо нь асар нарийн, энгийн ажиглагчийн нүдэнд харагдахгүй л байгаа болохоос, байхгүй гэсэн үг биш.
Уг киноны гол донж нь өөрийн мэргэжилдээ мэргэшсэн мэргэжилтнүүд ярилцлага өгдгөөрөө онцлог. Жишээлбэл, эдийн засгийн алуурчид, нөлөө бүхий эдийн засагчид, баян ядуу орнуудын тө...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-28 - Шар нунтаг (баримтат кино)
Бичсэн: AmonRa Ангилал:
Уурхай
|
Болдсайхан мэтийн мэдрэл нь хөдөлсөн дэмийрэгчдийн тусламжтайгаар, уран олборлолт ба цөмийн эцсийн агуулах ямар ч аюулгүй, үсрэнгүй хөгжлийн шинж тэмдэг мэтээр уншигчид даа танилцуулахыг хичээдэг. Хэлдэг гол нотолгоо нь шүүрс алдуулан "ашигтай" гэж давтдаг явдал. Гэвч яг ямар талын ашигтай, яг хэнд ашигтай, яг хэн тэр ашгийнх үр шимийг хүртэх бэ гэдэг талаар тэд таг дуугүй байдаг. Сониуч уншигч гайхна байх, нээрээ хэнд ашигтай бэ гэж. Энгийн иргэн чамд лав ашигтай биш. Урьд өмнө Оюу толгой, Таван толгойг мөн адил ашигтай хэмээн сурталчилж, ард иргэдэд боов өнхүүлдэг байсан. Хэдхэн жилийн ...
|
Сэтгэгдлүүд (3)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-23 - Мэргэжлийнхээ тухай
|
Мэргэжлийг минь хүмүүс асуудаг байсан, тэр болгон хариулан ойлгуулж тайлбарлахад их төвөгтэй байдаг. Нээг их амархан хялбар мэргэжил биш болохоор л тэр. Энэ учраас нэг мөсөн бичээд постлохоор шийдэв. Мэргэжлийг минь Урлаг ба шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм. Энэхүү мэргэжилд гоо зүйн таашаал, дүрслэн зурж чаддаг зураач графикчийн мэргэжлийн мэдлэгээс гадна сэтгэл зүйн, программ хангамж, техник хангамж, материал судлаач ба нийгмийн ухааны факторууд гэх мэт, олон төрлийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг.
Энэхүү чиглэл нь бусад техникийн шинжлэх ухаантай харьцуулбал шинэ бөгөөд, харьцангуй залуу чиглэ...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-18 - Амьтны ферм номын тухай
|
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр. Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...
Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр х...
|
Сэтгэгдлүүд (2)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
. 2012-10-17 - Линк шидүүлсэн чинь...
|
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
|
Сэтгэгдлүүд (6)
:: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос
|
|
|
|
|