. 2010-06-18 - Эх орондоо хайртай хүн бүрт: сөрөг сурталчилгааны эсрэг нэгдэгтүн!!!
Өнөөдөр 2010 оны 06 сарын 18. Блогтоо оролгүй нилээн удсан байна. За тэгэхээр юуны өмнө миний бичсэн бяцхан өгүүллийг уншихаар тухлан суусан танд талархснаа илэрхийле. Энэ өгүүллийнхээ нэрийг яагаад ингэж сүртэй өгсөнийг та сонирхож байна уу? Учрыг тайлвал: монголчууд бид интернет гэж зүйлийг амьдралдаа хэрэглэдэг болоод овоо хэдэн жил болжээ, одоо хэрэглэж ч сурч. хүн бүр нл интеэрнетээр ажлаа их бага хэмжээгээр амжуулдаг болсон байна. Интернетийн сайн сайхан талыг дурдвал тоочоод баршгүй. Харин сөрөг муу тал нь юу билээ? хэн нэгний талаар таны санамсаргүй, эсвэл тоглоиоор бичсэн зүйл тань хэдхэн секундын дотор дэлхий даяар тархана гээд л бод доо.... Миний өгүүллийн гол зангилаа нь энэ л санаа байгаам, би интернетийг ашигладаг нийт монголчууддаа нэг зүйлийг уриалмаар байна. "Эрхэм Монголчуудаа: миний эх орон муухай байж болно, бас хөгжил сул, хүмүүс нь бүдүүлэг байж болно. та бүхэн эх орныхоо бүтэхгүй болохгүй муу муухай гэж бодсон болгоноо интернетээр зүгээр л дотны найкдаа яриж байгаа юм шиг цацаж бай л да. Худал гэвэл энэ тэндхийн Монгол сайтууд дээр хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлүүдийг уншаарай л да. ёстой нэг монголынхоо хөгжил дорой, ядуу, бүдүүлгийг гайхаж ирээд л муулна. амьдархад хэцүү байна гэж ирээд л. Энэ үнэн л дэ гэхдээ энэ бүдгээ интернетээр цацах хэрэг юу байна. Муу ч гэсэн Монгол чинь миний эх орон. сайн сайхан болж бүтэж байгаа зүйл зөндөө бий. би тэр бүгдээр бахрахдаг. Миний эх орон зөв ч бай буруу ч бай хөгжиж л байна. Эх орондоо ажиллаж амьдарч байгаа олон олон залуусыг төлөөлж бүх МОНГОЛЧУУДДАА сөрөг сурталчилгааг зогсоож, эх орноо сайн сайхнаар дэлхий дахинд таниуля гэж уриалж байна ". Хэрэв та бүхэн санал нэгдвэл энэ уриалгыг найкууддаа тараагаарай.
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2010-06-20 -
дэлхийн хамгийн олон хүн хэрэглэдэг хэлээр бичээд байгаа бол хашгичсан гэдэг үг тохирохсон