АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-10-15 - Сайн мэдээ ба нөлөөллийн талаар тодорхой ойлголт өгөх нь

Юуны түрүүнд бологоор минь зочилсонд баярллаа. Өнөөдөр та бүхэндээ дуулгах сайн мэдээ бол манай улс дотооддоо будаа тариалдаг болсон гэнэ шүү. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Хала гол суманд 2 га газар будаа амжилттай тариалж овоо ч арвин ургац авсан байна. би энэ мэдээг сонсоод дотроо их л олзуурхаж байна. Ирэх жилээс нилээд их хэмжээгээр тарих юм гэнэ. Энэ чинь л миний өмнөх бичлэгт дурдсан хятадын нөлөөнөөс гарах жижиг ч гэсэн оролдлого шүү дээ.

Дараагийн нэг асуудал бол би найзууддаа нөлөөний тухай товч боловч тодорхой ойлголт өгий гэж бодлоо. Нөлөөний хамгийн аюултай нь хятадын зүгээс өгч байгаа зээл тусламж инээж өгсөн бүгд л манай нийгэм эдийн засагт өөрийн нөлөөллийг бий болгож байгаа юм. Тэгэхээр найзуудаа нөлөөлөл гэдгийг битгий шууд утгаар нь ойлгоорой, жишээ нь югдийм хятадад үйлдвэрлсэн хувцас өмсчөөд хятадын нөлөөнөөс гарах  талаар яриж байна гэж бодож болохгүй шүү. Миний өгүүлсэн санаа бол: манай тарийн болон орон нутгийн тарийн захиргааны байгууллагууд хятадын холбогдох шатны байгууллагатай түүхэндээ байгаагүй айхтар ойр дотно харилцаж байна шүү дэ. Жишээ нь Замын-Үүдийн тарийн байгууллагынхан Эрээний төрийн байгууллагынхантай нилээн зузаан шэфийн холбоотой гэж сонссон. Шинэ жилийн баярыг нэг нэг талдаа жил бүр ээлжлэн хамт хийдэг болсон гэсэн. Бас Эрээний хятад Замын-Үүдэд өөрийн газар дээр яваа юи шиг чөлөөтэй наймаа панз үсэргээд, монгол охидыг оролдоод л явж байна шүү дэ. тэгээд Замын-Үүдийнхнээс асуухад энэ манай хочр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжиж байгааг харуулна. бид хагас бүтэн сайнд Эрээнд очиж халццн усанд ордог, хятад гар утас барьдаг гэжийгаам да. энэ бүхнийг сонсоод  манайхан нөлөөнд автчижээ гэж..... хятадын нөлөөний талаар олон зүйл дурдаж болмоор байна. Тэд манай улс төр, эдийн засаг, соёл боловсролын салбарт ямар гүнзгий нэвтэрснийг та нар сайн хараарай.

Мэдээж гутранги үзэлтэй зарим нь бид аль хэдийн хятадын хараанд орсоон, одоо өнгөрсөн гэж бодож болох юм л да. Харин миний хувьд арай ч ингэж боломгүй бид хятад гээч энэ их гүрний хүчтэй давлгаан дор байгаа ч түүнийг сөрөн зогсохын төлөө залуучууд бид өөрийн мэдлэг ухаанаа зориуулах ёстой шүү дээ. За нөлөөний талаар товч ойлголт өгхөд ийм байна.  Бид их зүйлийг хийж бүтээх хэрэгтэй байна гэдгийг л эцэст нь хэлий дээ. хэ хэ жаахан сүртэй үгээр өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2009-10-16 -

Бичсэн: Z.Od. (зочин)
Хятадын нөлөөллөөс гарах гарц нь хялбар биш шүү дээ...
. Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Бичлэг: 5 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax