АМЖИЛТ ҮРГЭЛЖ НАДТАЙ ХАМТ ЯВДАГ

. 2009-10-14 - Нөлөө!!!

     За эрхэм нөхдөө энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдрийн миний зүгээс та бүгэдтэй хуваалцах сэдэв маань: Манай улс дахь Хятадын нөлөө, тэр дундаа Өвөрмонголчуудын нөлөөллийн талаар сэдэв хөндөж байна.

     Үнэндээ 1990 оноос өмнө  манай улс дахь Хятадын нөлөө гэж бараг байхгүй байсан гэж хэлж болох юм. харин сүүлийн 10 гаруй жил энэ нөлөө гэж нэрлээд буй зүйл маш их болж, бидний өдөр тутмын амьдралдмэдрэгдэж, нүдэнд харагдаж, гарт баригдаж байна. Манай төрийн албан хаагчид Хятадуудыг сүүлийн 10 жил тасралтгүй хамгийн том хөрөнгө оруулагч, түнш байгаа гэх мэтээр элдэв тоо оруулсан хоосон магтаал урсгадаг шүү дэ. Бас өөр ч жишээ байна манай төрийн өндөрлөгт байгаа хүмүүсээс олонхи нь хятадыг шүтсэн, магтсан улсууд байх юм.

     Хүн бүр өөрсдийн байр сууринаас Хятадын Монгол дахь нөлөөлийн талаар зөндөө баримт жишээ татаад ярих байх. Гэвч хятадын нөлөөлөлийн талаар эцсийн нэг л дүгнэлт гарна. Энэ бол хятад улс манай нийгмийн бүх давхаргад их бага хэмжээгээр нөлөөлөл бий болгосон. Хэдийгээр сонсоход эвгүй ч энэ үнэн шүү. Уг дүгнэлтийг захын нэг худалдаачин хийчих нь мэдээж. Харин миний хэлэх гээд байгаа цаад санаа бол бид хятадын нөлөө(зарим нэг хүмүүсийн яриад байгаа эдийн засгийн хараат байдал биш шүү нөхдөө, энэ бол илүү өргөн хүрээг хамрсан асуудал юм байгаам)санаа бол энэ хүн болгоны жишээ татаад хэлж чадах айхтар нөлөөлөл гэгчээс хэрхэн гарах вэ?
Миний энэхүү нийтлэлийг бичиж байгаа гол зорилго маань нөлөөлөлөөс гарах арга замыг эрхэм мэргэн ухаант анд нөхдөөсөө хайяа, хамтаар хэлэлций, энэ асуудалд хамтаар санаа зовдог байя гэсэн юм. Тиймээс та бүхэн ббрсдийн бодол сэтгэгдлээ харамгүй үлдээгээрэй. Магадгүй уг асуудлыг төрийн өндөрлөгүүдэд дуулгах цаг нь болсон байх.........

Жич: би өөрийн харж байгаагаар хятадын нөлөөллийн нэг л жишээ дурдья.
жишээ 1: манай улсаас жилд 700 хүүхэд хятадын их дээд сургуулид хятадын засгийн газрын зардлаар суралцаж байна. үүнээс гадна хувийн зардлаар хэдэн хүүхэд сурч байгааг тоолоод хэрэггүй биз. гэтэл тэнд сурсан хүүхдүүд одоо эхнээсээ төгсөөд ирж байна л даа. ихэнх нь хятадын сайн сайхан хөгжлийг магтан дуулж, монголынхоо хөгжил дорой, ядуу буурай байдлыг гахаж байна.  мэдээж гадаад орны хөгжлийг гайхаж магтах нь зүйн хэрэг ч тэд монголоо хөгжүүлий гэсэн чин сэтгэлээ нэгэнт алдсан, амин хувиа хичээж өи л сайхан амьдарвал боллоо гэсэн бодолтой болж төлөвшиж байна. Хятадад манай залуу үе болсон хичнээн мянган хүүхэд суралцаж байгаа билээ. тэгэхээр хятадын төрийн бодлого гэдэг цаанаа нэг юм хэлээд байнаа нөхдөө. үүний хариу бид юу хийх вэ?

Минийхээр бол үндэсний хэл соёлоо дэмжиж, залуу үедээ эх оронч үзлийг мах цусанд нь шингээж өгөх л хамгийн зөв зам байх..................... үргэлжлүүлээд өөр бусад сэдвээр сэтгэгдлээ бичээрэй. Баярлалаа


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

. 2009-10-15 -

Бичсэн: Z.Od. (зочин)
Амжилтыг дагуулж,амьдралыг шинээр харсан энэхүү бичил нийтлэлийн эзэн таньд амжилт хүсье.
. Шууд холбоос

. 2009-10-15 -

Бичсэн: Z.Od. (зочин)
Их Монгол улсын эзэд нь бид өөрсдөө. алга ташилт
. Шууд холбоос

. 2009-10-15 -

Бичсэн: director
гүй яахав дээ, хүскүү байгаа бол хятад юмс хэрэглэхгүй байж болий шд, монголчууд л өөрснөө үнэ хямдыг нь бодож аваад байгаа болхоос биш. төрийн томчууд л хүртэл хужаа утас барьж, хужаа хоол иддэг л байж таараа муулахаас өмнө сайн тал зөндөө л байгаашд, хятадууд баг болж, нэгдэж, хөдөлмөрлөж чаддагтаа ийм их дэлгэрч байгаан. Гэтэл яав тэдэн шиг байж чадахгүй л байна шд. яг хятадууд шиг байж чадавл их ч юм хийж, их ч өндөрт гарна даа. Магадгүй бусад орнууд өмхий хужаа нар гэхийн оронд энэ монголчууд гэж ирээл болгоомжилж, биднээс хараат бус бах гэж зүтгэх ч юм билүү дэлхийн зах зээлийн талаас илүү хувийг монголын бараа эзлэх ч юм билүү nerd
. Шууд холбоос

. 2009-10-15 -

Бичсэн: gereltuya
Өмссөн зүүснээсээ эхлээд бид чинь нуль Гятад шүү дээ. Одоо тэгээд яалтайв. Надад лав хариу олдодгүйен.
. Шууд холбоос

. 2009-10-15 -

Бичсэн: director
Хятадын нөлөөгөөр монголчууд очиж сураад байгаамуу Яг юу нь монголд нөлөөлөөд байгаан тодорхой ойлгосонгүй
дэлхийн томоохон гүрнүүд ч хүртэл хятадаас зай барьж болгоомжилдог болсон.
. Шууд холбоос

Миний тухай

Хамтаар хэлэлце, бид хамтдаа юуг ч хийж чадна.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. director
. gvn
. gereltuya
. AmonRa
Бичлэг: 6 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax